Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй У.Хүрэлсүхийн 54 насны ТӨРСӨН ӨДӨР тохиож байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-06-14

Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн болзол хангаад буй УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийн 54 насны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд, Онцгой байдлын асуудал хариуцсан сайд, Монгол Улсын Шадар сайд, Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр удаа, Монгол Улсын Их хурлын гишүүнээр гурван удаа сонгогдсон улстөрч юм. Тэрбээр 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд ялалт байгуулж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд заасны дагуу зургаан жилээр бүрэн эрх хэрэгжүүлэх анхны Ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд энэ сарын 25-нд албан ёсоор тангараг өргөж бүрэн эрхээ хэрэгжүүлэх юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.162.37)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.