Ө.Сумъяабаатар даргаа!! ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН байгуулах мөнгөө дүүргийнхээ иргэдийн ЭРҮҮЛ МЭНДЭД ЗАРЦУУЛААЧ!!!
Үйл явдал
/
2021-06-15

Гандангийн гудамж, гурав, дөрөв дүгээр хороолол гээд олон нийтийн хөл хөдөлгөөн ихтэй дүүрэг бол Баянгол дүүрэг. Коронавирусийн цар тахлын улмаас Засаг төрөөс элдэв тохижилт үйлчилгээг хязгаарласан байгаа.

Гэтэл Баянгол дүүрэг орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөөр цэцэрлэгт хүрээлэн, тохижилтын ажил хийхээр 300 сая төгрөг төсөвлөж, улмаар тендер зарлажээ. Цэцэрлэгт хүрээлэн байгуулахаас илүү энэ дүүргийн удирдлагууд Коронавирусийн халдвар авсан иргэддээ эрүүл мэндийн тусламж үзүүлэх, эм тариагаар хангах, ядаж байшин хороолол дахь замаа засах, хогоо ачих гээд тулгамдсан, айл өрхийн ахуйн хэрэгцээнд нэн чухал байгаа асуудлуудыг шийдэж болохоор байна. Сургууль, цэцэрлэггүй хороо олон бий. Үүнд анхаарч, зарцуулж болох юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.137.58)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.