Н.Энхболд, Ч.Хүрэлбаатар, Ц.Мөнх-Оргил нар гишүүнээсээ татгалзаж ЭЛЧИН САЙДААР явах тохироо хийсэн үү
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-06-15

Олдохоороо өлдөхийн зовлонд эрх баригч нам унаад буй. УИХ, орон нутаг, Ерөнхийлөгч гээд дараалсан гурван том сонгуульд ялалт байгуулсан ах намынхан дунд эрх мэдэл, албан тушаалын бялуу хувиарлалт эд үргэлжилж буй.

Ерөнхийлөгчийн тамгын газрын бүтэц бүрэлдэхүүний зургийг яаралтай зурж буй. Энэ хооронд зарим гишүүн бүрэн эрхээсээ татгалзаж, цалин хангамж, нэмэлт нөхцөл сайтай, хийж ажил багатай, амрах чөлөөт цаг ихтэй нөхцөл рүү шилжихээр  санаархаж УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ өгсөн аж. Тодруулбал  УИХ-ын гишүүн Н.Энхбол,  Ч.Хүрэлбаатар,  Ц.Мөнх-Оргил нар юм. Тэднийг шинэ Ерөнхийлөгч тангараг өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлснийхээ дараа  Элчингээр явуулах тохироо хийсэн гэлцэж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.220.208)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.