67 САЯЫН хувцаснаас илүү ЭРҮҮЛ МЭНД чухал!!!
Үйл явдал
/
2021-06-15

Засгийн газраас Коронавирусийн үед төсвийн зардлыг үр ашигтай зарцуулах 43 дугаар тогтоолын 1.4-т зааснаар өмнө Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу албан конторын тавилга, албаны болон ажлын дүрэмт хувцас, амралт, алжаал тайлах, фитнесийн тоног төхөөрөмж, хэрэглэлийн худалдан авалтыг зохион байгуулахгүй байхыг заасан юм. Тэгвэл Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төслийн нэгжээс Дэлхийн банкны 67 сая төгрөгөөр хувцас худалдан авах тендер зарлажээ. 

Харин энэ тогтоол зарим байгууллага хэрэгжүүлэхгүй байна. Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төслийн нэгж 67,430,000 төгрөгөөр цахилгаан бараа, тавилга, багаж, хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгсэл авахаар тендер зарлажээ. Засгийн газрын тогтоолыг дагаж мөрдөхгүйгээр цаг үеийн нөхцөл байдлыг мартаж орхисон бололтой. Ажилчдаа тоног төхөөрөмж, багаж, ажлын хувцсаар хангах нь хэрэгтэй боловч энэ цаг үед тулгамдаж буй асуудал иргэдийн эрүүл мэнд юм. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.99.71)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.