2021 онд долоон ТЭРБУМААР гэр хорооллын нүхэн жорлонг шинэчилнэ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-06-15

Байгаль орчны яам, орчны бохирдлыг бууруулах үндэсний хороотой хамтран Улаанбаатах хотын гэр хорооллын нүхэн жорлонг шинэчлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд 2021 онд долоон тэрбум 560 сая төгрөгөөр Улаанбаатар хотын гэр хорооллын 220 мянган айлын нүхэн жорлонг шинэчлэхээр улсын төсвөөс 7 тэрбум 560 сая төгрөг гаргаж баталжээ.

Улаанбаатар хотын хөрсний бохирдлын хамгийг гол эх үүсвэр нь нүхэн жорлон гэдгийг судлаачид тогтоосон бий. ДЭМБ-ын мэдээлснээр ариун цэвэр сахиагүйгээс  жилд таваас доош насны 525 мянган хүүхэд цусан суулгалт өвчнөөр нас бардаг байна. Эрүүл ахуйн зохисгүй байдлаас болж дэлхийн зах зээл жилд 223 тэрбум долларыг алддаг ч нь тогтоогджээ. Нийслэлийн хөрсний 88 хувь нь их хэмжээний нянгийн бохирдолтой нь тогтоогдсон. СХЗГ-с нүхэн жорлонгийн МNS5924:2015 стандартыг 2016 онд шинэчлэн баталж байсан ч одоог хүртэл дийлэнх айл өрх стандартын нүхэн жорлонг хэрэглэдэггүй.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.59.219)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.