
Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэй хэлэлцдэг. Хуралдаанд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр нар оролцож байна. Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо. Шадар сайд С.Амарсайхан хуралдаанд оролцож, дараах мэдээллийг өгөв:
-Дэлхий нийтээрээ цар тахал хэзээ дуусах нь ойлгомжгүй, тодорхойгүй нөхцөлд байна. Иймд цар тахлын тухай хуулийг сунгахаас өөр аргагүй.
Мэргэжлийн байгууллагууд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа ч халдвар тархалт буурахгүй байна. Цөөн салбараас бусад нь үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. 46 байгууллагын 186 ажилтан өдөр тутам халдвар хамгааллыг сахиулж байна.
Дээрх мэдээллийг өгсний дараа УИХ-ын гишүүд асуулт асуув.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
-Бүтэн хоёр жил та нар дөвчигөнсөн. Одоо даамжирсан шалтгаан юу вэ? Миний бодлоор вакцины бодлогоо гарга гэж ҮАБЗ-д анхааруулсан ч гурван тийш харсаар энд тэндээс айлуудын хаясан вакцин хийсэн. Аль нь манай иргэдэд илүү тохирохыг судлаагүй. Вакцинжуулалтаар тэргүүлж байна гэсэн ч одоо өвчлөл гаарлаа. Эмнэлгүүд ачааллаа дийлэхээ болилоо. Иргэд хэт тайвширснаас анхаарал суларсан нь мөн нөлөөлөв. Ерөнхийлөгчийн сонгууль ч нөлөөллөө. УИХ хоёр долоо хоног хуралдаагүй. Гишүүд бүгд орон нутаг руу явж , иргэд хоорондоо контакт үүсгэх нөхцөлийг бүрдүүлсэн. тэгээд Хойд Солонгосын удирдагчийг угтаж байгаа мэт аягласан. Спутник вакцин хэзээ авчрах вэ?
Шадар сайд С.Амарсайхан:
-Эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй болсон нь үнэн. Мөн гэрээр 8000 орчим иргэн тусгаарлагдсан. Тусгаарлах байруудыг сайн бэлдсэнээр эмнэлгийн орноос 1 дахин олон хүн тусгаарлах байруудад эмчлүүлж байна. насанд хүрсэн иргэдээ дархлаажуулах ажлын үр дүнг танилцуулахад 750 мянган иргэн бүрэн тунгаа хийлгэсэн. 16-17 насны хүүхдүүдийг тарьж эхэлсэн гэв. Халдвар авсан нийт иргэдийн арван хувь нь вакцин хийлгэсэн иргэд байна. Өмнө нь ХӨСҮТ-ээс бүх эмчилгээний удирдамжаар хангадаг байсан. Одоо өрхийн эмнэлгүүд эмчилгээ хийж байгаа тул шат бүрд эмчилгээ хийж байна. Эрүүл мэндийн салбар хүний нөөцийн дутагдалд орлоо. Онцгойгийнхон, цагдаа нар ч сүүлийн нэг жилд ээлжгүй ажиллаж байна. Эмийн ханамжид бид онцгой анхаарч байна. Цар тахлаар далимдуулан бизнес хийж буй тохиолдол бий.
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг:
-Гадаад харилцааны яамтай хамтран ажиллаж, Спутник V вакциныг авахаар ажиллаж байна. бидэнд ОХУ-ын талаас хэзээ нийлүүлэх талаар хариу өгөөгүй байна. Энэ вакцины хоёр дахь тунг эхний тунгаа хийлгэснээс хойш 21-90 хоногийн дотор хийлгэнэ. Хэдий чинээ олон хоногийн дараа тариулна, төдий чинээ үр дүн сайтай.
-
19 цаг 43 мин
-
22 цаг 6 мин
-
Өчигдөр 11 цаг 51 мин
-
Өчигдөр 11 цаг 40 мин
-
Өчигдөр 10 цаг 29 мин
-
Уржигдар 18 цаг 51 мин
-
Уржигдар 18 цаг 13 мин
-
Уржигдар 16 цаг 42 мин
-
Уржигдар 10 цаг 35 мин
-
Уржигдар 10 цаг 35 мин
-
Уржигдар 09 цаг 56 мин
-
Уржигдар 09 цаг 50 мин
-
Уржигдар 09 цаг 44 мин
-
Уржигдар 09 цаг 36 мин
-
Уржигдар 09 цаг 34 мин
-
2025-04-22
-
22 цаг 6 мин
-
Уржигдар 16 цаг 42 мин
-
Өчигдөр 10 цаг 29 мин
-
Уржигдар 09 цаг 56 мин