Ц.Анхбаяр: Спутник-V вакцины олдоц их муу байна шүү. Бид яриад л байгаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-06-15

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэй хэлэлцдэг. Хуралдаанд ЭМЯ-ны Төрийн  нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр нар оролцож байна. 

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Анхбаяр дараах мэдээллийг өглөө.

-Бид одоогоор 7.5 сая тун вакцин авах гэрээ байгуулсан.  Худалдагч тал нэг тунгийн үнийг олон нийтэд бүү зарла гэж хүсдэг. Энэ үүргийг бид Хятадын тал болон Файзер компанийн өмнө хүлээсэн. Байдал хэвийн болоход үнэ тодорхой болно. Боломжийн үнээр авч байгаа гэж би хэлнэ. ОХУ-ын  Хөрөнгө оруулалтын сантай бид өдөр бүр холбогдон ажиллаж байна. Энэ вакциныг хүлээж буй иргэдийн бухимдлыг би ойлгож байна. Иргэдэд хүлээлт үүссэн учир энэ вакцинаас 125 мянган тун захиалсан. Вакцины олдоц их муу байна. Бид маш олон тооны уулзалт, хурлын дараа л өдий хэмжээний вакцин авсан. Олон үе шат дамжсаны дараа л вакцин нийлүүлэхийг зөвшөөрдөг. Нийлүүлэгч тал манай улсын эмнэлгүүдийн хүйтэн хэлхээний нөхцөл байдал, эмч нарын чадвар гэх мэт олон зүйлийг судалсны дараа бидэнд вакцинаа нийлүүлэхийг зөвшөөрдөг гэлээ. Тэгвэл Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг: -Гадаад харилцааны яамтай хамтран ажиллаж, Спутник V вакциныг авахаар ажиллаж байна. Бидэнд ОХУ-ын талаас хэзээ нийлүүлэх талаар хариу өгөөгүй байна. Энэ вакцины хоёр дахь тунг эхний тунгаа хийлгэснээс хойш 21-90 хоногийн дотор хийлгэнэ. Хэдий чинээ олон хоногийн дараа тариулна, төдий чинээ үр дүн сайтай.    Вакцин чанаргүй гэдэгтэй би санал нийлэхгүй. Вакцинаа хийлгэсэн ч халдвар авсан иргэдийн 95 хувь нь хөнгөн, хүндэвтэр ангилалд байна. Энэ нь дархлаажуулалтын үр дүн юм. Ирэх оны улсын төсвийг боловсруулахдаа эмч нарын цалинг нэмэхээр судалгаа хийж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.226.121)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.