Сүхбаатар дүүрэгт 720 суудалтай сургууль барьж байна
Үйл явдал
/
2021-06-16
Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас захиалагчийн техникийн хяналт хийж буй СБД-ийн 12-р хороонд байрлах түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй бага, дунд сургуулийн барилга угсралтын ажил эхэлж гүйцэтгэгдэх шатандаа явж байна.
 
Энэхүү сургуулийн барилга гурван давхар бөгөөд 720 хүүхдийн суудалтай байхаар төлөвлөгдсөн юм.
 
Тус хороонд улсын сургууль байхгүй бөгөөд сургуулийн насны 1471 орчим хүүхэд амьдардаг. 720 хүүхдийн суудалтай шинэ дунд сургууль баригдсанаар хүүхдүүд харьяа орчиндоо тав тухтай нөхцөлд суралцах боломж бүрдэх юм.
 
Зураг төслийг гүйцэтгэгч: “Ньюкон” ХХК
Гүйцэтгэгч байгууллага: “Дарцагт ноёд групп” ХХК тус тус ажиллаж байна 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.42.243)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.