Төрийн байгуулалтын байнгын хорооноос Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалийг бий болгох тухай тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ. УИХ-ын 2011 оны Ардын хувьсгалын 90 жилийн медаль бий болгох тухай тогтоолын төсөл батлагдаж байсан Төрийн байгуулалтын байнгын хорооноос Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалийг бий болгох тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Монгол Улсын Засгийн газраас Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор 100 жилийн ойн медаль захиалж хийлгэхээр төлөвлөж, НЭГ ТЭРБУМ төгрөг төсөвлөсөн. Үүнийг Соёлын яамнаас хийж хэрэгжүүлэх ажил юм.
Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд ОЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ бий болгох тогтоолын төслийг Соёлын сайд Ч.Номин танилцууллаа. Монгол улсын тусгаар тогтнолыг баталгаажуулж бэхжүүлсэн чухал ач холбогдуулж гаргаж байгаа. Үүнийг Ерөнхийлөгчийн зарлигаар олгоно гэдгийг илэрхийллээ. Медалийн загварыг Монголын урчуудын эвлэлийн Ерөнхийлөгч Төмөрбаатар нар зохиосон байна. Хүндэт тэмдэг нь голдоо 100 тоотой, жанжин Д.Сүхбаатарын зурагтай, нарны цацрагтай байхаар дүрсэлсэн гэж хариуллаа.