Б.Жавхлан: Хүүхдийн 100 мянгыг үргэлжлүүлэн олгох эсэхийг УИХ шийднэ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-06-16

Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн шийдвэр 2021 оны 7-р сарын 1-нээр дуусгавар болно. Энэ нэмэгдлийг үргэлжлүүлэн олгох эсэх шийдвэрийг удахгүй гаргах болохыг Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ.

Хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөгөөр олгох нь төсөвт хэдий хэмжээний ачаалал өгөх эсэх талаар судалгааг хийж байгаа бөгөөд тун удахгүй шийдвэр гаргах юм байна. Асуудлыг судалж, УИХ-д танилцуулах бөгөөд шийдвэрийг УИХ-аас гаргана. Ер нь 2022 онд төсвийн шинэтгэлийг хийхээр эрс шийдсэн. Газар нь шийдэгдээгүй ч төсөв нь батлагдсан 61 төсөл байна. Эдгээрийг ирэх жил онцгой шийднэ гэлээ. 

Түүнчлэн Засгийн газрын хуралдаанд “Эрүүл мэндээ хамгаалж Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаарх мэдээллийг танилцууллаа.

2021 оны 6 сарын 14-ний өдрийн өссөн дүнгээр:
✅ Ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээлийн хүрээнд нийт 17,785 зээлдэгчид 1 их наяд 313.8 тэрбум төгрөгийн зээл олгогдоод байна. Үүнээс 3,512 аж ахуйн нэгж, 14,273 иргэний зээл байна. Олгогдсон зээлийн 7,162 нь Улаанбаатарт 10,623 нь орон нутгийн зээлдэгчид шийдвэрлэгдсэн байна.
✅Монголбанкны урт хугацаат репо санхүүжилттэй зээлийн хүрээнд 497.9 тэрбум төгрөгийг 2,326 зээлдэгч, үүнээс 1,378 аж ахуйн нэгж, 948 иргэнд,
✅Хөдөө аж ахуйг дэмжих зээлийн хувьд 15,784 зээлдэгчийн 207.4 тэрбум төгрөгийн зээл,
✅Мөн 5,109 зээлдэгчид 379.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл тус тус олгогдоод байна гэдгээ мэдээллээ
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.176.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.