Хөл бөмбөгчин Кристиано Роналдогийн үйлдэл Coca-Cola компаний үнэлгээ 4 тэрбум ам.доллараар буурахад нөлөөллөө
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-06-16

Европын хэвлэлийн хурлын үеэр өмнөө байсан кола ундааг усаар сольж буй алдарт хөлбөмбөгчин Кристиано Роналдогийн бичлэг цахим сүлжээнд цацагдсаны дараахан Coca-Cola компаний үнэлгээ 4 тэрбум ам.доллараар буурчээ. Тэр уг бичлэгт колаг өөрөөсөө холдуулан ус уухыг таашааж буйгаа илэрхийлжээ. 

Роналдо чихэртэй ундаанд дургүй тухайгаа хэд хэдэн удаа мэдэгдэж байсан бөгөөд бие махбодоо эрүүл байлгахын тулд удаан хугацаанд татгалзаж, том хүүдээ ч хэрэглэхийг зөвшөөрдөггүй гэжээ. "Хүүгээ кола, фанта уухыг харах хэцүү байдаг. Тэр намайг энэ мэт чипс, шарсан төмсөнд ч дургүйг мэддэг болохоор маргах тохиолдол бишгүй" гэж Роналдо хэлж байв. Судалгааны Marca хүрээлэнгийн мэдээллээр Coca-Cola компаний үнэлгээ 242 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан бол Роналдогийн бичлэгийн дараагаар 238 тэрбум ам.доллар болж 4 тэрбум ам.доллараар буюу 1.6 хувиар буурчээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.14.132)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.