А.Цэцэгсайхан даргаа!! Сарын 30 саяар түрээсэлдэг оффисоосоо АРБИДОЛ эмийн ҮНЭД ХЯНАЛТ тавиач ээ!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-06-16

Эрүүл мэндийн салбарт шинээр байгуулагдсан нэгэн агентлаг бол Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар юм. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ний өдрийн 222 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд 80 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан юм. Шинэхэн байгууллагын дарга хатагтай Анагаах ухааны доктор Б.Цэцэгсайхан гэгч саяхан АЛТАН ГАДАС ОДОНГООР энгэрээ мялаагаад амжсан.

Монголчуудыг эмийг эмчийн заавраар бус дуртай үедэй авч хэрэглэдэг, эмийн хамааралтай болчихсон энэ цаг үед уг нь их чухал бүтэц байгуулагдсан ч яг эгзэгтэй үед үндсэн ажлаа хийхгүй байгаа нь харамсалтай. Коронавирусийн халдварийн эсрэг хэрэглэж буй Арбидол гэх эмийн үнэ зургаан мянгаас 40 мянга болтлоо өсөж, эмийн сангууд дамлан худалдаалж байна. Түүнчлэн ковидын халдвартай иргэд 150-300 мянган төгрөгийг зөвхөн эмийн хэрэгцээнд зарцуулж байна.

Гэтэл эмийн үнэнд хяналт тавих ёстой байгууллага нь үндсэн ажлаа хийхгүй байгаа нь анхаарал татав. Хотын төвийн А зэрэглэлийн цэвэр, тохитой оффист сарын 30 сая төгрөгийн түрээс төлж сууна. Уг агентлагийн ШИЛЭН ДАНСНЫ МЭДЭЭЛЛЭЭС шүүж үзвэл 2021 оны гуравдугаар сараас өнөөг хүртэл түрээсийн төлбөрт ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС 120 сая төгрөгийг “ЮУ БИ ЭЙЧ БЮЛДИНГ” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь төгрөгийн 499247371 тоот дансанд шилжүүлсэн байна.

Татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж, бас байрныхаа түрээсийг төлүүлж, тавилга эд хогшил, засвар үйлчилгээгээ хийлгэдэг ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ХЯНАЛТ, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР  үндсэн ажлаа хийж чадахгүй юм бол тансаг байрнаасаа татгалзаж татвар төлөгчдийн мөнгөөр ГАРАА УГААХАА болих хэрэгтэй.

Мөн эрүүл мэндийн яам ч ӨВДСӨН ИРГЭДЭД өгөх ёстой АРБИДОЛ эмээр өрхийн эмнэлгүүдийг хангаж чадахгүй бол 891 сая төгрөгөө төрийн санд буцаан шилжүүлэх хэрэгтэй. Үндсэн ажлаа хийхгүй, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж чадахгүй байгаа САЙД, ДАРГА нарт хариуцлага тооцъё.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.79.241)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.