ШӨХТГ: Эм ханган нийлүүлэх үйлдвэр болон эмийн сангуудад шалгалт хийж ЭХЭЛЛЭЭ
Үйл явдал
/
2021-06-16

Эм ханган нийлүүлэх үйлдвэр болон эмийн сангуудад шалгалт хийж байгаа талаар ШӨХТГ-аас мэдээллээ.

"COVID-19 цар тахлын эмчилгээнд вирусийн эсрэг "Арбидол" эм хэрэглэж байгаа тухай олон нийтийн сүлжээнд тархсан. Сүүлийн үед халдвар авах хүний тоо ихэссэнтэй холбоотой уг эмийн эрэлт ихсэж, үнэ хөөрөгдөж, дамлан худалдаалж байгаа тухай хэрэглэгчдээс гомдол ирүүлсэн. Уг мэдээллийн дагуу эм ханган нийлүүлэх үйлдвэр болон эмийн сангуудад “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар”- тай хамтарсан хяналт, шалгалтыг эхлүүлээд байна. Хяналт, шалгалтын зорилго нь коронавируст цар тахлын эмчилгээний удирдамжид багтсан вирусийн эсрэг эмийн зах зээл дэх үнэд хяналт, шалгалт хийх юм. Мөн вирусийн эсрэг эмийн ширхгийн болон багцын үнэд хяналт, шалгалт хийж, илэрсэн зөрчлүүдэд арга хэмжээ авч ажиллана.

Түүнчлэн COVID-19 халдварын үед яаралтай горимоор импортлох нэг удаагийн зөвшөөрөлтэй бусад эмийн үнийг олон нийтэд ил тод мэдээлнэ" гэв.

Цар тахлын эсрэг эмчилгээнд хэрэглэдэг 6,000 төгрөгийн үнэтэй байсан вирусийн эсрэг эм 30,000 гаруй төгрөг болж нэмэгдсэн талаар олон нийтийн сүлжээнд иргэд шүүмжлээд байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.53.93)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.