А.Ариунзаяа: Манай улс 2030 он гэхэд ЯДУУРЛЫГ ТЭГЛЭНЭ гэж тооцоолсон
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-06-17

Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2022 оны хөгжлийн төлөвлөгөөг УИХ-аар хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа  “Ажилгүйдэл ядуурал ямар түвшинд байгаа вэ. Цаашдаа юунд анхаарах вэ” гэсэн асуултад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хариултдаа “Ажилгүйдэл ядуурлын суурь үзүүлэлт гарсан. Дэлхий нийтээр 2030 он гэхэд ядуурлыг ТЭГЛЭНЭ гэсэн зорилт байгаа. Манай улс ч ийм бодлого баримтлана. Бидний зүгээс эрүүл мэнд, боловсролын салбарт түлхүү анхаарч төсвөө ч ахиу олгож байгаа. Манай яамны зүгээс халамжаас хөдөлмөр лүү шилжих бодлого барьсан. 2022 онд Мэргэжлийн боловсролын салбарт голлон анхаарна. Өнөөдрийн байдлаар их дээд сургууль төгссөн маш олон залуучууд пипломтой ч ажилгүй байна. Үүнийг өөрчлөх бодлого баримтлана” гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.24.180)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.