Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-д айлчилна
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-06-17

УИХ-ын чуулганаар 2022 оны хөгжлийн хөтөлбөрийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Бид баахан ухар төмөр зам тавьчихлаа. Цаад холболтуудаа анхаараачээ! Хятадын талаас ямар холболт хийх юм бэ. Одоо нүүрсний тээвэр нэг ч тэрэг гарахгүй байна. Үүнийг яаж шийдэх юм бэ” гэсэн асуултад Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Бид төмөр замын холболтын талаар айлын талтай ярилцсан. Ирэх долдугаар сард Гадаад харилцааны сайд, дараа нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар БНХАУ-д айлчилна. Төмөр замын хилийн боомтын холболтыг төрийн өндөр айлчлалын хүрээнд шийдэж ярилцъя” гэж тохирсон гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.212.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.