ТАНИЛЦ: НЭГ ТЭРБУМ төгрөгөөр 150 мянган ширхэг МЕДАЛЬ хийж тараана
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-06-17

Улстөрч.мн сайт Соёлын сайдын баталсан тушаалын дагуу хийгдэх 10 тэрбумын наадмын задаргааг цувралаар гаргаж байгаа билээ. Бид энэ агуулгын хүрээнд хэрэггүй зүйлд зарцуулах гэж байгаа мөнгөө хэмнэж Коронавирусийн цар тахлын ажилд шингээх боломжтой гэсэн санааг дэвшүүлээд байгаа. Эрх баригч намын зүгээс Ардын хувьсгалын 100 жилийн ойгоо ямар нэг аргаар заавал тэмдэглэх, шинэ Ерөнхийлөгчөөрөө наадмын нээлтийн үг хэлүүлэхийг шаардаж буй нь тодорхой. Энэ хүрээн 100 жилийн ойн хүндэтгэлийн медалийг хийх тогтоолын төслийг баталсан.

Татвар төлөгчдийн НЭГ ТЭРБУМ төгрөгийг зөвхөн медальд зарцуулж байгаа. Тэгвэл Соёлын яамнаас уг тэмдэгийг нийтдээ 150 мянган ширхэгийг захиалан хийлгэж Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар тараахаар болж буй. Медаль нэг бүрийн үнэ нь 5000 мянган төгрөг. 150 мянган ширхэг гэхээр 750 сая төгрөг. Үнэмлэх нь 500 төгрөг. 150 мянган ширхэг гэхээр 75 сая төгрөг. Үнэмлэхний хатвас тус бүр нь нэг мянган төгрөг буюу 150 сая төгрөг. Нийтдээ 975 сая төгрөг байхаар тооцжээ.

Медаль нь зүүлт, медаль гэсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд  медалийн тэмдэг болох доод хэсэг нь дөрвөн зүг, найман зовхисыг илэрхийлсэн найман оройтой, нарны цацраг хэлбэртэй, цацрагийн гол хэсэг дэх “100” гэсэн тооны голд Ардын хувьсгалын их удирдагчдын нэг жанжин Д.Сүхбаатарын хөшөөг  цагаанаар, жанжны гар дээр Хүннү өвгөдийн гал, нар, сарыг мандуулан “Ардын хувьсгал” гэсэн үгийг шаргалаар, “1921-2021” гэсэн тоог алтан шаргал туузан дээр цагаанаар бичихээр медалийн загварт тусгажээ. Хүндэт медалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгохоор төсөлд тусгасан аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.90.182)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.