ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн нар бусдыг зодож, эрүүг нь ХУГАЛЖЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-06-17

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгийн балаг дуусахгүй бололтой. Уг нь Засгийн газрын тэргүүн нь түүнийг чөлөөл гэсэн үүргийг салбарын сайдад нь өгсөн ч “том артай” гэгдэж буй Л.Бямбасүрэн даргыг хөдөлгөж чадахгүй байсаар байна.

Өөрийнхөө хүмүүсийг ямар ч шалгуургүйгээр ажилд авдаг, тэрчлэн татдаг тамхиа онгоцоор зөөлгөн оруулж ирдэг, 100 сая төгрөгөөр гаднаас нойлын цаас ачуулж авчирсан зэрэг алдаа дутагдал, гомдол их гардаг. Сүүлд түүний хамаатны дүү нь МИАТ-ын ажилтнуудыг өрөөндөө зодож танхайрсан зэрэг мэдээлэл хүчтэй явсан. Тэгвэл эрхэм дарга Л.Бямбасүрэн өөрөө бас танхайрч, бусдад гар хүрч, эрүүг нь хугалсан байна. Тодруулбал “ЖУУЛЧИН” нэртэй нэгэн кароакед төрсөн өдрөө тэмдэглэн согтуурч байхдаа, утаат тамхи татахгүй байхыг анхааруулсан барменд гар хүрч, ариун цэврийн өрөөнд оруулан зодож гэмтээсэн байна.

Түүнтэй хамт ИНЕГ-ын бүтцийн нислэгийн аюулгүй байдлын газрын дарга Ё.Эрдэнэбат, Дотоод аудитын газрын дарга Н.Мөнхсүрэн, хуулийн газрын дарга П.Ариунболд нар байсан байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.249.252)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.