Ковидоор 460 хүн нас барж байхад Прокурорын байгууллага 1,5 тэрбумаар ДЭЛГЭЦ, КАМЕР худалдан авах гэнэ!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-06-22

Монгол Улсын Ерөнхий Прокурорын газраас тоног төхөөрөмж худалдан авах нэрийдлээр улсын төсвийн нэг тэрбум 500 орчим сая төгрөгийг зарлагадахаар болж тендер зарлажээ. Коронавирусийн улмаас 500 орчим хүн нас барж 100 гаруй мянган хүн халдварт өртөөд улс, засаг төрөөс төсөв мөнгө хайж, эм, нэмэлгийг хэрэгслийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байхад Ерөнхий прокурорын газраас тэрбум 500 сая төгрөгөөр өрөө байраа тохижуулах, дэлгэц, камер худалдан авахаар болсон байна.

Бүх хүний оролцоо, хүчин чадал, төсөв санхүүгийн хэмнэлт хийж байгаа өнөө цаг үед онц шаардлагагүй, камер, дэлгэц худалдан авах нь зөв шийдвэр  мөн үү гэдгийг эрхэм Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан танаас асууя.

Засгийн газар, УОК-оос элдэв төрлийн сургалтын байгууллагын үйл ажиллагааг хязгаарласан улмаар 43-р тогтоол гаргаж төсвөө хэмнэж, зүй бус зардал, илүү дутуу зүйл худалдан авахгүй байхыг анхааруулсаар байвал Засгийн газрын тогтоолыг зөрчиж тэрбум 500 сая төгрөгөөр “гараа угаах” ямар шаардлага байна вэ...? Эрхэм прокуроруудаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.19.243)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.