Зуднаар НОХОЙ ЗООЛНО гэгчээр С.Магнайсүрэн дарга Ковидын үед 680 саяар "ТОГЛОХ" нь!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-06-22

Зуднаар нохой зоолно гэдэг үг МАНай энэ үеийн дарга, сайд нарт тохирох нь. Нүглийн нүдийг цаасаар хуурдаг үлгэр шиг “хөгийн зүйл” болж байна. Тодруулбал Барилгын салбарын дарга нар иргэдийг ковидоор өвдөж, тэвдэж байх зуур тэдний төлсөн ТАТВАРЫН МӨНГӨӨР гараа угааж, халаасаа зузаатгаж буй бололтой.

Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа гэгч өөрийн унадаг Ланд-200-гийнхаа сэлбэгний мөнгийг татвар төлөгч нараас гаргуулах тендер зарлаж ДОРОМЖИЛСОН бол Барилга хот байгуулалтын төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн гэгч улс орон даяар Коронавирусийн халдварт цар тахалтай тэмцэж, хүмүүсийн анхаарал өөр зүйлд сарнисан энэ цаг үед ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ, ТОГЛООМЫН ТАЛБАЙ БАРИХ тендер зарлаж эм ч чадахгүй байгаа иргэдийн төлсөн татварын мөнгөнөөс 680 сая төгрөгийг үрэн таран хийх гэж байна.

УОК-оос эмч, эмнэлгийн ажилтнуудын нөөц шавхагдсан, тэдэнд олгодог урамшууллын мөнгийг ч олгож чадахгүй туйлдаж буйгаа илэрхийлсээр байхад төрийн яамныхан ингэж дураараа дургиж, их хэмжээний мөнгөн дүнтэй тендер зарлах нь шударга байдал мөн үү... С.Магнайсүрэн даргаа!! Танай яамнаас зарлаж байгаа наад тендер чинь Засгийн газрын 43-р тогтоолоо зөрчөөгүй гэж үү. Барилгын яамны мөнгийг өөрийн тэргүүлдэг морин спорт уяачдын холбооны ажил шиг хандаж болохгүй л баймаар юмсан даа!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.254.192)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.