Б.Энхбаяр: Монголын ТӨР ковидоос ч аюултай цар тахал болж хувирсан!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-06-22

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль буюу Цар тахлын хуулийн үйлчлэл ирэх сарын 1-нд дуусгавар болж буй. Үүнтэй холбогдуулан тус хуулийг 2021 он дуустал сунгахаар ​нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ​Шадар сайд С.Амарсайхан өргөн барьсан. 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Ковидын хуулийн үйлчлэлийг сунгахыг дэмжихгүй байна. Ковидын хууль үйлчилж байх хугацаанд Засгийн газар эрх мэдлээр дутаагүй. Засгийн газар болон иргэдийн хооронд итгэлцэл байж энэ цар тахлыг ялна. Гэтэл иргэдийн итгэлийг алдаад байна. Эрүүл мэндийн даатгалын мөнгийг захиран зарцуулах асуудлыг оруулж ирсэн байна. Энэ хэрхэвч байж болохгүй. Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг өөр өвчнөөр өвдсөн хүмүүст зарцуулахгүй юм уу. Иргэдийн ирээдүйд хадгалуулсан мөнгийг зарцуулж болохгүй. Төрдөө итгэж хадгалуулж байгаа мөнгө шүү дээ. Даатгалын мөнгийг нь зарцуулах гэж байгааг иргэд зөвшөөрч байгаа юм уу. Иргэдээс асуухгүй юм уу. Хуулиасаа давсан журам гаргаж болох уу Засгийн газар. Цар тахлын үед Улсын онцгой комисс шийдвэр гаргах үйл ажиллагаандаа Хүний эрхийн үндэсний комиссыг ч оролцуулахгүй, хянуулахгүй байгаа. Ковидын хуулийг сунгахад миний санаа зовж байгаа зүйл бол төр өөрөө ковидоос аюултай цар тахал болж хувирсан байж магадгүй. Цар тахлын үед хүний эрх маш ихээр зөрчигдөж байна

Ковидын хуулиар төрийн албанд ямар ч шалгалтгүйгээр хүмүүсээ томилсон. Ковидоор шалтгаалан хүмүүсээ төрийн албанд томилж болсон. Үүнийг таслан зогсоох цаг нь болсон" гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.114.28)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.