Байгалийн түүхийн музейд үнэт олдворууд байршуулах судалгаа хийгдэж байна
Үйл явдал
/
2021-06-23
Өмнөговь аймгийн төв Даланзадгад шинэ суурьшлын бүсэд ашиглалтад орж байгаа Байгалийн түүхийн музейн барилга удахгүй нээлтээ хийнэ. Тус музейд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс олдсон, үндэсний соёлын өвийн санд хадгалагдаж байгаа үнэт олдворуудаас шилжүүлэн байршуулж музейн үзмэрийг баяжуулах, шинжилгээ судалгаа явуулах #ажлын хэсгийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлыг 112-р тогтоолоор баталсан.
 
Тус ажлын хэсгийн зөвлөхөөр УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Соёл спорт аялал жуулчлалын сайд асан Ц.Оюунгэрэл, ажлын хэсгийн ахлагчаар ИТХ-ын ажлын албаны дарга Л.Батчулуун нар ажиллаж байгаа бөгөөд гишүүдэд холбогдох алба хэлтсийн дарга нар, аялал жуулчлалын холбооны төлөөллүүд багтаж байна.
 
Ажлын хэсгийнхэн өнөөдөр музейн барилгын ажлын үйл явц, цаашид ажиллах цар хүрээгээ тодорхойлон Байгалийн түүхийн музейд ажиллаж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.246.148)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.