ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМНЫ САЙД А.АРИУНЗАЯА хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төсөвлөсөн ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС хумсалж, хулгай хийдэг ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЕРӨНХИЙ ГАЗРЫН албан тушаалтнуудаа толгойг нь илж суудалд нь тахисаар өдийг хүрсэн. Салбарт нь хууль зөрчиж, төрийн албан хаагчийн тангарагаа уландаа гишгэгсэд олширч байхад А.АРИУНЗАЯА САЙД дүлий дүмбийн үлгэрээр АМАА ҮДЭЖ ТАС ГҮРИЙСЭН. ТӨРИЙН ЯАМНЫ САЙД нь ийм байхаар салбар нь асуудалгүй яаж байх вэ. Цар тахлаар өвчлөгсөд хоногт 2000-аас давж хүрээгээ тэлсээр байгаа. Тэгвэл А.АРИУНЗАЯА САЙД ард иргэд "КОВИДЫН ЭМ"-ээ авч чадахгүй байхад ЗУСЛАНГИЙН ТОХИЖИЛТ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ нэрийдлээр 1 ТЭРБУМ 300 САЯ ТӨГРӨГИЙН өндөр төсөвт тендер зарлажээ. Ард түмэн АРАЙ Ч ДЭЭ гэж толгой сэгсрэх биз. А.АРИУНЗАЯА САЙД таны ухаан ЭРҮҮЛ САРУУЛ БАЙНА УУ гэдэг асуулт аргагүй төрчихлөө. Түүнчлэн “ХНХЯ”-ны удирдлагууд цар тахлын үед буюу 2020 оны 08-р сарын 10-ны өдөр 70 САЯ төгрөгөөр ХНХЯ-ны ТЕХНИК ХЭРЭГСЭЛ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ шинэчлэх ажлын тендер зарлаж байлаа. Гэтэл САЙД А.АРИУНЗАЯА 2021 оны 06-р сарын 07-ны өдөр дахин 50 САЯ ТӨГРӨГӨӨР ХНХЯ-ны ТЕХНИК ХЭРЭГСЭЛ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ нэрийдлээр “ХНХЯ/202104056”-дугаар бүхий тендер зарлажээ.
-
17 цаг 18 мин
-
17 цаг 50 мин
-
Уржигдар 18 цаг 58 мин
-
Уржигдар 17 цаг 14 мин
-
Уржигдар 16 цаг 57 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 27 мин
-
Уржигдар 15 цаг 21 мин
-
Уржигдар 11 цаг 54 мин
-
2025-01-04