
Эрх баригч намынхан албан тушаалын бялуугаа хуваагаад тунчиг завгүй байгаа бололтой. Энэ намд ХААН байсан У.Хүрэлсүх өчигдөр тангараг өргөн Төрийн тэргүүн болов. Өглөөсөн нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын дарга гэсэн давхар дээлийг давхарлаж өмссөн. Ингэсгээр тэр МАН-ын 12 дахь дарга болов.
Тэд өөрөөс нь салж нэг хэсэг гудамжид гарч, цагтаа АН-тай ч сүй тавьж, Засгийн газарт өвөр түрийдээ орж явсан МАХН гэх 10 настай намыг уусгасан. Олон нийтийн зүгээс хоёр намын удирдлагууд томоохон тохироонд хүрсэн гэлцэж буй. Ямартай ч Засгийн газарт хэд хэдэн сайдын суудал амлаад байгаа.
МАН-ын удирдлагууд амласан ёсоороо намынхаа зарим албан тушаалаар МАХН-аас орж ирсэн нөхдүүдийг шагнаж, нүдлийг нь хуурч эхэлжээ. Тодруулбал өнөөдөр болсон /2021.06.26/-нд болсон МАН-ын бага хурлаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Тулгыг МАН-ын орон тооны нарийн бичгийн даргаар томилж, удирдлагын багтаа оруулжээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүн гэгдэх М.Энхбаатар, Ц.Чулуунзагд нарыг орон тооны нарийн бичгийн даргаар томилжээ. Ингэснээр Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын удирдлагын шинэ баг бүрдлээ.
-
15 цаг 3 мин
-
17 цаг 26 мин
-
Өчигдөр 11 цаг 51 мин
-
Өчигдөр 11 цаг 40 мин
-
Өчигдөр 10 цаг 29 мин
-
Уржигдар 18 цаг 51 мин
-
Уржигдар 18 цаг 13 мин
-
Уржигдар 16 цаг 42 мин
-
Уржигдар 10 цаг 35 мин
-
Уржигдар 10 цаг 35 мин
-
Уржигдар 09 цаг 56 мин
-
Уржигдар 09 цаг 50 мин
-
Уржигдар 09 цаг 44 мин
-
Уржигдар 09 цаг 36 мин
-
Уржигдар 09 цаг 34 мин
-
2025-04-22
-
17 цаг 26 мин
-
Уржигдар 16 цаг 42 мин
-
Өчигдөр 10 цаг 29 мин
-
Уржигдар 09 цаг 56 мин