Хүчит шонхор захаас ӨВЧИН үүсгэгч НЯН илэрч байхад эзэн Т.Мөнхсайхан Ерөнхийлөгчийн ЗӨВЛӨХ болох нь!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-06-28

Мэргэжлийн хяналтын газраас Хүчитшонхор захад шалгалт хийж, шинжилгээ авахад хүний биед нэн хортой, ялгадаснаас үүсэлтэй НЯН ИЛРҮҮЛСЭН тухай албан дүгнэлт гаргасан байдаг. Тодруулбал, бод, богийн шуллагаа, бэлтгэлийн заалнууд, дайврын заал, бэлтгэлийн өрөө, мах машиндах цэг, гаднаас мах худалдах тээврийн хэрэгслүүд, мах зөөх тэргэнцэр зэрэг зүйлсээс түүврийн аргаар цэвэрлэгээг шалгах  зорилгоор арчдасын шинжилгээ авсан байна. Нийт 80 ширхэг арчдас авч, мэргэжлийн хяналтын байгууллагын лаборатрорит шинжлүүлэхэд 62 дээжнээс хоёр төрлийн НЯН илэрчээ. Enterbacter spp, Esherichia coli гэх нянгууд нь гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нянгууд бөгөөд энгийн үгээр хэлэхэд хүний өтгөн ялгадаст байдаг нянгууд илэрлүүлсэн акт нь бий.

Хүчитшонхор захын хувь эзэмшигч, эзэн нь Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан юм. Эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан хүний хувьд ядаж бизнесээ зөв хийж, иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах ёстой гэдгийг сайн мэдэж баймаарсан. Түүнийг Монгол Улсын Ерөхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган эрүүл мэнд, спортын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллуулахаар болсон байна

Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.220.83)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.