Орхон аймагт Ковидын халдвар авсан иргэдийг ГЭРТ НЬ ХОРЬЖ, гаднаас нь лацдах чиглэл өгчээ!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-06-28

Эрдэнэт үйлдвэрийг дагаж цэцэглэсэн, тус үйлдвэрээс мөнгө сааж аймгийнхаа төсвийг төвөггүйхэн бүрдүүлдэг БАЯН АЙМАГ бол орхон аймаг юм. Энэ аймгийн өнөөгийн удирдлагууд мөнгөөр туйлж, хэрэггүй зүйлд их мөнгө зарсан. Харин ковидод зарцуулах мөнгө нь дууссан аж.  Эрхэм Засаг дарга өөрийн фэйсбүүк хуудастаа “Бид он гарсаар ковидтой холбоотой 1.7 тэрбум төгрөг зарцуулсан бна. 20 гаран хоног хатуу хөл хорио тогтоож, орох гарах хөдөлгөөнөө ч хааж үзлээ. Дахиад яаралтай 200 сая төгрөг олж Онцгой комиссын зардалруу шижүүлэх шаардлага гарч бна” хэмээн ядуу зүдүү, хүнд хэцүү байгаа тухай бичжээ.

Харин аймгийнх нь Шилэн дансны мэдээллийг судлаад үзэхээр “Засаг даргын шагнал, Цагаан сарын бэлэг” гэх мэт гүйлгээнүүдэд мөнгө зарсан байх юм. Энэ мэтээр татвар төлөгчдийн мөнгийг дэмий зарцуулсан С.Батжаргал тэргүүтэй Орхон аймгийн Онцгой комиссын нөхдүүд бадар гуйж эхэлсэн бололтой.

Аргаа барж сүүлд нь аймгийнхаа иргэдийг гэрт нь хорьж, гэр, хашааг нь лацдаж, улмаар гарах юм бол ТОРГОНО ШҮҮ гэж дарамталж, хүний эрхийг ЗӨРЧИЖ эхэлжээ.  Энэ тухай мэдээллийн ISEE.mn сайтад Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн иргэн Д –гийн гэрийн хаалга, хашаанд лац хийсэн байна. Учир нь иргэн Д гээс коронавирусийн халдвар илэрсэн учраас тийнхүү тусгаарласан аж. Тэдний гэр бүлийг 14 гэрээс гарахыг хориглож ус авах, эмийн сан орох боломжийг нь хязгаарласан тухай мэдээлжээ.  

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.23.158)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.