Д.Сосорбарам: Хүн амьд байх л чухал шүү хэзээ ч наадаж болно
Үйл явдал
/
2021-06-29

Урд жилийн Үндэсний их баяр наадмын найруулагчаар ажиллаж байсан Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам цахим наадам болон Ардын хувьсгалын зуун жилийг тэмдэглэн өнгөрүүлэх Засгийн Газрын шийдвэрийг эсэргүүцэж, өөрийн цахим хуудсаар дамжуулан үзэл бодлоо илэрхийллээ.

Тэрбээр, ''Хэрвээ би энэ жил наадмын найруулагчаар ажиллахаар тохоогдсон бол шууд ажил хаяж, уран бүтээлчдийнхээ эрүүл энх амьдралыг дээдэлнэ. Уг нь найруулагч дүү Наранбаатар, Цоггэрэл хоёрт утасдаж санал хүсэлтээ дуулгасан л юмсан. Хүн амьд байх л чухал шүү хэзээ ч наадаж болно.

Бүх уран бүтээлчид өөрийгөө хамгаалах бүрэн эрхтэй шүү. Үндсэн хуулиар олгогдсон амьд байх,амьдрах эрхээ эдлээсэй л гэж уриалъя.

Он удаан жил бүтээх туурвихын төлөө өөрийгөө бод, өөрийгөө хайрла уран бүтээлчид ээ. Ингэж л зөвлөх байна даа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.53.93)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.