МАН-ын 100 жилийн ой, АХ-ын 100 жилийн ойд зориулсан "ЗУУН" гэх нэртэй ӨРИЙН БИЧИГ гаргажээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-06-30
Кодивоос болж эдийн засгийн хямралд орж Чингис, Гэрэгэ бондуудын өрийг төлж дийлэхээргйү болсон гэдгээ Засгийн газрын хэрэг эрхлэхийн сайд нь чуулганы хуралдааны индрээс мэдэгдэж байв. Тэгвэл дээрх өрүүдийг давахын тулд Засгийн газар, Сангийн яамнаас Ардын хувьсгалын 100 жил, МАН-ын 100 жилийн ойг тус тус бэлэгдсэн "ЗУУН" нэртэй бонд буюу өрийн бичиг гаргажээ. Энэ тухай УИХ, ЗГ-ын гишүүн, Сангийн сайд Болдын Жавхлан дараах зүйлийг мэдээлжээ. Тэрбээр МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ТҮҮХЭНДЭЭ ХАМГИЙН БАГА ХҮҮТЭЙГЭЭР ДАХИН САНХҮҮЖИЛТ ХИЙЖ, ӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭГ АВЛАА
✍️ Төслийн нэр: ЗУУН-CENTURY
✍️ Хэмжээ: нийт 1 тэрбум ам.доллар
✍️ Хүү: 3.5% Хугацаа: 6 жил Хэм: 500 сая ам.доллар
✍️ Хүү: 4.45% Хугацаа: 10 жил. Хэм: 500 сая ам.доллар
? Дахин санхүүжүүлж зохицуулалт хийх өрүүд:
1. Чингис бонд: -үлдэгдэл 800 сая ам.доллар. Төлөх хугацаа 2022
2. Гэрэгэ бонд: -үлдэгдэл 800 сая ам.доллар. Төлөх хугацаа 2023
Монгол Улс 2011-2012 онд 12.3-17.3 хувийн эдийн засгийн өсөлттэй зээлжих зэрэглэл өнөөгийн түвшнөөс хоёр дахин дээгүүр байсан эдийн засгийн оргил үедээ 10 жилийн хугацаатай 5.125 хувийн хүүтэй 1 тэрбум ам.долларын Чингис бондыг гаргаж байсан. Энэхүү бондын эргэн төлөлт ирэх жил хийгдэх гэж байна.
✅ Харин энэ удаад Монгол Улсын эдийн засаг 2020 онд 5.3 хувийн агшилттай цар тахлын хэцүү цаг үед бид Century төслийн хүрээнд #ТҮҮХЭНДЭЭ #ХАМГИЙН #БАГА #ТҮВШНИЙ #ХҮҮТЭЙГЭЭР буюу зургаан жилийн хугацаатай 3.5 хувийн хүүтэй 500 сая ам.доллар, 10 жилийн хугацаатай 4.45 хувийн хүүтэй 500 сая ам.долларын нийт 1 тэрбум ам.долларын өрийн зохицуулалтыг амжилттайгаар хийлээ.
Манай улс В үнэлгээтэй улсуудтай харьцуулахад хамгийн бага хүүтэйгээр өмнөх бондуудыг дахин санхүүжүүлж чадлаа. Энэ нь олон улсын хөрөнгө оруулагчдын Монгол Улсад итгэх итгэл өндөр байгааг харууллаа. Ирэх жилүүдэд төлөх өрийн дарамт буурах төдийгүй зээлжих зэрэглэл сайжруулахад чухал нөлөөтэй юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.50.156)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.