Шахмал түлшний үнийг ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл 50 хувь хөнгөлнө
Үйл явдал
/
2021-06-30

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж хэд, хэдэн асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргасан.

Эдгээрийн нэг нь Ковид-19 цар тахлын үед иргэдийн орлогыг хамгаалах, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор сайжруулсан шахмал түлшний нэг тонн тутмын үнийг 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлүүлэн 50 хувиар хөнгөлж, зөрүүг төрөөс хариуцан төлөхөөр шийдвэрлэжээ.

Сануулахад, өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхэлсэн ус, дулаан, цахилгааны төлбөрийг төрөөс даах шийдвэрийг энэ оны арванхоёрдугаар сар хүртэл сунгаад байгаа билээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.176.88)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.