Эрүүл мэндийн салбарт парк шинэчлэл хийж, технологийн салбарт хөрөнгө оруулалтыг шийдвэрлэлээ
Үйл явдал
/
2021-07-01
Өнөөдөр Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийгдлээ.
 
УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн санаачилгаар Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн хэмжээнд 11 сумын ЭМТ-д фургон автомашин хүлээлгэн өгч парк шинэчлэл хийлээ. Тус салбарт туулах чадвар сайтай автомашины хэрэгцээ шаардлага их байсан бөгөөд зарим сумд машингүй түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэхэд хүнд болоод байсан юм.
Орон нутгийн төсвөөр 55 сая төгрөг шийдвэрлэж бүх автомашинд доторлогоо, бэхэлгээ, өвлийн 5 дугуйгаар бүрэн хангаад өгч байна. НҮБ-ын Хүн амын сангийн нэгдсэн хөтөлбөрөөс автомашин тус бүрт 80 л шатахууны ваучер олголоо.
 
Мөн Ковид 19 цар тахлын үед нэн шаардлагатай мэдээллийн нэгдсэн систем болох "Гэрэгэ" посс машиныг 10 ширхэгийг УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ хувиасаа шийдэж өгснийг мөн гардууллаа. "Гэрэгэ" посс машин нь эрүүл мэндийн байгууллага, хяналтын пост, зорчигч иргэдийн үйл ажиллагааг хөнгөвчилсөн үйлчилгээ бөгөөд Ковидын эмчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэхэд дөхөм боллоо гэсэн үг юм.
 
ӨМНӨГОВЬ АЙМАГ ИЙНХҮҮ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТАА ШИНЭЧЛЭЛ ХИЙЛЭЭ.
Ард иргэддээ эрүүл энхийг хүсье.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.186.79)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.