ШУУРХАЙ: УОК-оос НААДМЫН хойшлуулж, наймдугаар сард тэмдэглэх санал гаргажээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-07-02

УОК-ын баг шуурхай хуралдаж Коронавируст халдварын цар тахлын талаар болон иргэдийн эсэргүүцэл шүүмжлэлтэй тулгараад буй Үндэсний их баяр наадмыг хойшлуулах зэрэг цаг үеийн асуудлыг авч хэлэлцжээ.

Хуралдпааны явцад УОК-ын гишүүдийн зүгээс ЦАХИМ НААДМЫГ ХОЙШЛУУЛАХ САНАЛ гаргасан байна. Тэдний зүгээс төв талбайд жагсаж буй иргэдийн эсэргүүцэл, коронавируст халдварын тархалт улмаар, ХЭҮК-ийн санал зэргийг харгалзан ийн шийдвэрт хүрсэн байна.

Гэвч эцсийн шийдвэрийг Засгийн газар гаргана. Өмнө нь бас ийм хувилбар яригдаж байсан ч Засгийн газрын тэргүүний зүгээс наадмаа хийх нь зөв хэмжээн үзэж улмаар ХУГАЦААНД НЬ тэмдэглэх үүрэг өгсөн. Энэ дагуу баяр наадмыг зохион байгуулах хорооноос наадмын бэлтгэл ажлыг хангаж Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцолборт МАН-ын дарга нар, Ерөнхийлөгчид зориулсан 12 ханатай том гэр барьж байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.7.102)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.