Д.Бат-Эрдэнэ гишүүн Өмнөговь аймагт 11 фургон, О.Цогтгэрэл гишүүн Увс аймагт эмнэлгийн 19 машин бэлэглжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-07-02

Орон нутагт, тэр тусмаа алслагдсан бүсэд эрүүл мэндийн тусламж хүргэхэд тулгамддаг олон асуудлууд бий. Ковид цар тахлын тархалт нэмэгдэж буй энэ цагт бэрхшээл, хүндрэлүүд бүр ч нэмэгдэж буй. Тэгвэл орон нутгаас сонгогдсон гишүүд аймгийнхаа сумдуудад хандив өргөж эхэлжээ. Тодруулбал УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл өөрийн эзэмшлийн ТЭСО корпораци компаниараа дамжуулан Увс аймгийн бүх сумдад нэн шаардлагатай байгаа түргэн тусламжийн машиныг бэлэглэжээ. Энэхүү асуудалд анхааран санаачилга гарган, ТЭСО корпорацийн дэмжлэгээр, орон нутгийн удирдлагуудтай хэлэлцэн Увс аймгийн сумдын эмнэлгүүдэд эмнэлгийн зориулалт бүхий түргэн тусламжийн 19 машиныг хүчилтөрөгчийн аппарат бүхий иж бүрдлийн хамт,  аймгийн нэгдсэн эмнэлэгт амьсгалын аппаратыг эмнэлгийн туслах багажийн хамт Улаангом хотноо аймаг, сумдын удирдлага, эрүүл мэндийн байгууллагуудад гардуулж өгсөн байна.

Түүнчлэн Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ мөн энэ санаачилгад нэгдэж   эрүүл мэндийн салбарт автомашины парк шинэчлэл хийгдэж,  автомашин шаардлагатай байгаа Баяндалай, Баян-Овоо, Булган, Мандал-Овоо, Манлай, Номгон, Сэврэй, Ханхонгор, Ханбогд, Хүрмэн, Цогт-Овоо сумдын эрүүл мэндийн төвүүдэд фургон автомашин хүлээлгэж өглөө. Эрүүл Монгол хүний төлөө цаг наргүй ажиллаж байдаг эмч, эмнэлгийн байгууллагын ажилтан албан хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулах зорилгоор хийгдэх ажил маш их байна. Тийм ч учраас энэхүү саналыг улсын төсөвт суулган, өнөөдөр Өмнөговь аймгийн 11 сумд бэхэлгээ, доторлогоо бүхий фургон автомашин олгосон бол Ковид 19 цар тахлын үед нэн шаардлагатай мэдээллийн нэгдсэн систем болох "Гэрэгэ" посс машин шаардлагатай байсан Өмнөговь аймгийн10 эрүүл мэндийн төвд  гардуулан өгчээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.152.58)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.