Ч.Номин сайд хотын гэр хороололд “ГАЛЗУУ ХУРД-10” кино хийх ажлаа ЭХЛҮҮЛЭХ нь!!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-07-02

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг 70.7 хувийн саналаар эцэслэн баталлаа. Ингэснээр Монгол Улс кино урлагийн салбарын хууль эрх зүйн зохицуулалтай болж байна. Монголын төр түүхэндээ анх удаагаа кино урлагийн тухай хуулийг батлав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ /2021.05.18/ соёлын салбарынхантай уулзах үеэр 2024 онд Холливуудын кино хийх “амлалт” өгч байв. Ингэхдээ хамгийн багадаа нэг кино бүтээх гэнэ. Тэрбээр “2024 он хүртэл хамгийн багадаа Холливудын нэг кино хийе. Үүнд Соёлын яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам гэх зэргээр шаардлагатай бүтцүүд нь оролцоод ажиллая. Эхний ээлжид зөвхөн Чингис хааны тухай кино хийх гэсний хэрэггүй. Анхны кинон дээрээ туршлага хуримтлуулъя, алдаан дээрээ суралцъя. Үүний тулд кино павилон байгуулъя. Та бүхэн зураг төслөө бэлдчихвэл төсөв өргөн баригдахаас өмнө тооцооллоо гаргаад, 2022 оны Улсын төсөвт эхлэлийн хөрөнгөө суулгах боломжтой” гэсэн юм. Засгийн газар соёлын салбар тэр дундаа кино урлагийг хөгжүүлэхэд анхаарч байгаа нь сайн хэрэг ч Холливуудад дунджаар нэг кино бүтээхэд 100 сая ам.доллар зарцуулдаг гэдгийг сануулахад илүүдэхгүй биз ээ. Дээр нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн шиг "Галзуу хурд" киноны нэг давхилтыг  гэр хороололд эсвэл Монголын говьд хийлээ гэхэд "Netflix" дээр дунджаар нэг цаг үргэлжлэх нэг ангит кино 3-6 сая ам.доллараар бүтдэг. Тийм учраас Монголдоо нэг кино хийе” хэмээн уриалж байв.

Тэдний хүсэж буй мөрөөдөл биелэхэд тун ойрхон боллоо. Ямар ч гэсэн УИХ хуулйиг нь баталчихлаа. Засгийн газрын тэргүүн нь ИВЭЭН ТЭТГЭНЭ гэсэн. Тэгэхээр одоо Ч.Номин сайд сайн зохиол бариад ЗУРАГ АВАЛТДАА бэлдэх нь чухал боллоо. УИХ-аар батлагдсан “Кино урлагийг дэмжих тухай хуульд Гадны зах зээлээр дамжуулж Монголд уран бүтээл хийлгэх зохицуулалтыг тусгасан болно. Энэ нь Олон Улсын  зах зээлд Netflix юмуу Холливудын продюсер, компаниудтай холбогдон хамтран ажиллах хууль эрх зүйн боломжийг бүрдүүлсэн байлаа. Учир нь тэрбээр “Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмын  хүрээнд хийгдэх ажлын жагсаалтад 1,2 тэрбум төгрөг төсөвлөсөн” байсан.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.249.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.