Арбидол эмийн үнийг хөөрөгдсөн "Тод тун" ХХК-ийн эмийн сангийн зөвшөөрлийг цуцлах саналыг хүргүүллээ
Үйл явдал
/
2021-07-03

Ковид-19-ийн эмчилгээнд вирусийн эсрэг "Арбидол" эм хэрэглэж байгаа тухай олон нийтийн сүлжээнд гарч иргэд ихээр худалдаж авах болсон. Үүнтэй зэрэгцэн халдвар авах хүний тоо ихсэж уг эмийн эрэлт ихсэж, үнэ хөөрөгдөж, дамлан худалдаалж байгаа тухай хэрэглэгчдээс гомдол ихээр гарах болсон. 

Уг мэдээллийн дагуу эм ханган нийлүүлэх үйлдвэр болон эмийн сангуудад ШӨХТГ-аас “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар”- тай хамтарсан хяналт, шалгалтыг 2021 оны зургадугаар 15-ны өдөр эхлүүлсэн. 

Хяналт, шалгалтын зорилго нь коронавируст цар тахлын эмчилгээний удирдамжид багтсан вирусийн эсрэг эмийн зах зээл дэх үнэд хяналт, шалгалт  хийх юм. Энэ дагуу вирусийн эсрэг эмийн ширхгийн болон багцын үнэд хяналт, шалгалт хийж, илэрсэн зөрчлүүдэд арга хэмжээ авч ажилласан байдаг. Ийнхүү бусад сангуудаас Арбидол эмийн үнийг ИЛТ хөөрөгдсөн "Тод тун" ХХК-ийн эмийн сангийн зөвшөөрлийг цуцлах саналыг ШӨХТГ-аас Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар -т хүргүүлсэн байна. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.37.250)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.