У.Хүрэлсүхийн НУРААСАН “Байгалийн түүхийн музей”-г шинээр барих 94 ТЭРБУМЫН тендер ЗАРЛАЖЭЭ!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-07-03

Өдгөөгөөс хоёр жилийн өмнө Монголчуудыг түүхийг хадгалдаг “Байгалийн түүхийн музей”-г тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шийдвэрээр НУРААЖ байв. Туурин дээр нь одоо “ЧИНГИС ХААН МУЗЕЙ”  гэгчийг байгуулж буй. Засгийн газар Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театрыг шинээр барихаар төлөвлөн Ажлын хэсэг томилсон. Байгалийн түүхийн музейн энэ газарт өөр музей байгуулахаар судалж байгаа гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тухайн үед хэлж байсан нь өнөөдөр гэрлийн хурдаар баригдаж буй юм.

Байгалийн түүхийн музей нь 2015 онд Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэл мэдээллийн санд “Архитектурын дурсгал” гэдгээр Соёлын өвд бүртгэлд багтсан. Харин байгалийн түүхийн музей Монголчуудад мартагдаж хоцорсон. Тэгвэл дээрх музейн барилгыг Хан-Уул дүүрэгт шинээр барихаар болж улсын төсвөөс 94 тэрбум 466 сая төгрөг төсөвлөжээ. Дээрхийг ажил хэрэг болгохоор Төрийн худалдан авах ажиллагааны газраас тендер зарлажээ.

2021 онд 18 тэрбумыг Улсын төсвөөс гаргах аж. Уг нь энэ музейн барилгын ажил 2019 ондоо эхлэх ёстой байсан ч коронавирусийн цар тахлын халдвар тархсанаас үүдэн удаарширсан. Тэгвэл энэ жилд багтаан БА-7.4 Барилга байгууламжийн дотор холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний

БА-7.3 Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт

БА-7.1 Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт

БА-7.2 Барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт

БА-4.1 Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил

БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажлуудыг хийх аж.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.142.2)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.