Б.Дамдинцэрэн: 16 ялтан КОВИД-19 халдвар авсан тул ЭМЧИЛГЭЭ хийлгэж байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-07-05

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Өршөөлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан мэдээлэл өглөө. Энэ үеэр хорих ангиуд дахь КОВИД-19 халдварын талаар ярьсан юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тэргүүн дэд дарга Бригадын генерал Д.Дамдинцэрэн "Өнөөдрийн байдлаар 16 ялтан КОВИД-19 халдвар авсан эмчлүүлж буй. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах баривчлах байрны хэрэгтэн болон ажилтнуудын 86 хувь буюу 160 орчим хүн халдвар аваад эдгэсэн. Вакцинаа хийлгэсэн байсан тул нас барсан эсвэл хүндэрсэн тохиолдол байхгүй. Тогтмол хөдөлгөөн хийгддэг хорих ангиудад халдвар гарсан. Нийт хоригдлууд вакциндаа хамрагдсан шинээр ирж байгаа хүмүүсийг мөн вакцинд нь хамруулж байна" хэмээв.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Хорихоос ойролцоогоор 1800 орчим хүн суллагдаж буй. Нэг хоригдолд ногдох өдрийн зарцуулах мөнгө нь 6000-8000 төгрөг байдаг. Ингээд үзэхээр нэлээд хэмжээний хэмнэлт гарч байгаа ба хэмнэсэн мөнгөөр зорчих эрхийг хязгаарлах ялын төхөөрөмжийг нэмэгдүүлнэ. Одоогоор 22 ялтан зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байна" гэв

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.31.163)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.