Халдварын тоо буурсангүй 1551 хүнээс коронавирус илэрч, 12 хүн нас баржээ
Үйл явдал
/
2021-07-05

 ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны Олон нийттэй харилцах хэвлэлийн зөвлөх "Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 8699 хүн шинжилгээ хийхэд 1551 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 126.811 боллоо. 863 нь Улаанбаатар хотод батлагдсан бол 680 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ. 

42-86 насны 12 хүн нас барлаа. 

Эмнэлэгт нийт 14046 хүн эмчлүүлж байна.

Үүний 9260 нь хөнгөн

3398 нь хүндэвтэр,

1147 нь хүнд

241 нь маш хүнд байна. Гэрийн хяналтад 24958 хүн хянагдаж байна." гэлээ. 

 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.166.31)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.