Авлигатай тэмцэх газрын дэд даргад нэр дэвшигчийн томилгооны асуудал яригдаж байна. АТГ-ын дэд даргад Гаваасүрэнгийн Азжаргалыг томилох асуудлыг ярилцаж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Нэр дэвшичгийг дэмжиж байна. Оффшортой холбоотой асуудалд анхаарал хандуулаарай. Ер нь Оффшор дахь мөнгийг оруулж ирэх нь зөв юм уу. Нийтийн албан тушаалтнууд оффшороос мөнгө оруулж ирж болохгүй юм уу” гэж асуухад АТГ-ын дарга З.Дашдаваа “Нийтийн албан тушаалтнууд оффшор бүсэд данстай байж болохгүй. Харин манай улсаас оффшор бүс нутагт Элчин сайд, консулууд нь оффшорт данстай байдаг. Тэндээсээ цалингаа авдаг. Манай улсад бас хөрөнгө оруулах сонирхолтой томоохон компаниуд оффшор бүсэд данстай байдаг. Хөрөнгө оруулагчдадаа ч ийм шаардлага тавьдаг” гэлээ.
-
13 цаг 44 мин
-
14 цаг 16 мин
-
Уржигдар 18 цаг 58 мин
-
Уржигдар 17 цаг 14 мин
-
Уржигдар 16 цаг 57 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 27 мин
-
Уржигдар 15 цаг 21 мин
-
Уржигдар 11 цаг 54 мин
-
2025-01-04