Замын-Үүдийн НЭР БҮХИЙ зургаан албан тушаалтанд ЭРҮҮГИЙН ХЭРЭГ үүсгэж яллагдагчаар татлаа
Үйл явдал
/
2021-07-06

 ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан АТГ, ТЕГ, ЦЕГ, МХЕГ-ын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллаж байна. Улмаар Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр, мөн тус суман дах Авто тээврийн үндэсний төвийн дарга А.Хатансайхан тэргүүтэй зургаан хүнийг хойшлуулашгүйгээр баривчилсан байна.

Улмаар Замын-Үүд суманд Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр ЗХЖШ-ын 1-р орлогч Бригадын генерал Ц.Жавхланбаатар болон ЕС-ийн зөвлөх Л.Алтангэрэл нарыг томилон ажиллуулахаар болсныг мэдэгдлээ. Мөн,

  • Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга Д.Зоригоогийн оронд нь Улаанбаатар хот дахь Гаалийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Отгонсүхийг.
  • Хилийн 0108-р ангийн захирагч, хурандаа Б.Нямбатын оронд нь В.Намхайнямбууг.
  • АТҮТ-ийн Замын-Үүд дэх салбарын дарга А.Хатансайханы оронд нь Дорноговь аймгийн Авто тээврийн төвийн дарга н.Сүхбаатарыг.
  • Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Цогбадрахын оронд нь НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг.
  • Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын-Үүд дэх сум дундын цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн дарга, цагдаагийн хошууч, н.Уранбаярыг чөлөөлсөн бөгөөд түүний оны хүн тодорхойгүй байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.8.8)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.