ЭЦГ: Өнгөрсөн оны байдлаар 18 онлайн покер тоглоомны веб сайт үйл ажиллагаа явуулж байснаас 231 болтлоо өсчээ
Үйл явдал
/
2021-07-08

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас цахимаар үйлдэгдэж байгаа нийтлэг гэмт хэргийн талаар мэдээлэл хийлээ. Инхгэхдээ цагдаагийн байгууллагад цахим сүлжээнд залилан үйлдэх, цахимаар худал мэдээлэл тараах, мөрийтэй тоглоом зохион байгуулах, насанд хүрэгүй хүүхдэд садар самуун сурталчилах гэмт хэрэг түгээмэл бүртгэгдэж байгаа аж. Ингэхдээ фэйсбүүкээр хэрэглэгчийн хувийн мэдээллээр дамжуулан оруулах аргаар иргэдийг хохироож байгааг албанхын хэлж байлаа.

Эрүүгийн цагдаагийн албаны кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга н.Тайван “Худал мэдээлэл тараах хэрэг ихээр бүртгэгдэх болсон. Иргэд цахим сүлжээнд үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй ч ард иргэд тухайн мэдээллийн үнэн бодит эсэхийг нягталж, аливаа асуудлыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй байна.

Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн оны байдлаар 18 онлайн покер тоглоомны веб сайт үйл ажиллагаа явуулж байснаас 231 болтлоо өсжээ. Өнөөдрийн байдлаар энэ чиглэлийн 68 веб сайт, түүний ард байгаа гэмт этгээдүүдэд эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17-р зүйлд заасны дагуу хэрэг бүртгэл хийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 38 эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татахаар ажиллаж байгаа. Мөрийтэй тоглоом зохион байгуулдаг 72 веб сайтын мэдээллийг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлж, Монгол улсаас хандах хандалтыг хязгаарлуулсан.

Цар тахалтай холбогдуулан хүүхдүүдийн дунд цахим хэрэглээ нэмэгдсэнтэй холбогдуулан цахимд үйлдэгдэж буй гэмт хэргийн хохирогч болох тохиолдол гарч байна. Тухайлбал, Иргэн Б насанд хүрээгүй иргэн Х-тэй фэйсбүүкийн хуурамч хаягаар харилцаны хүүгүйгээр мөнгө зээлнэ хэмээн хуурч мэхлэн барьцаа болгон нүцгэн зураг, бичлэгийг нь авсан байна.

Ингэхдээ авсан зураг, бичлэгээрээ насанд хүрээгүй хохирогчийг айлган сүрдүүлж, эрхшээлдээ оруулж дахин нүцгэн зураг, ёс бус бичлэг өгөхийг шаардсан гэх хэрэг бүртгэгдсэн байна. Эдгээр этгээдүүд тодорхойгүй фэйсбүүк ашиглан хохирогчтой холбоо тогтоож, барьцаа болгож мөнгө, нүцгэн зураг, бичлэг шаарддаг. Түүгээрээ хохирогчийг айлган сүрдүүлж, өөрийн эрхшээлд оруулахыг эрмэлздэг байна. Иймд ард иргэд энэ мэт гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд нэр, хувийн мэдээлэл тодорхойгүй найзын хүсэлтийг авахгүй байх, харилцаа тогтоохгүй байх, бусдад ямар ч тохиолдолд хувийн мэдээллээ өгөхгүй байх зэрэгт анхаарах хэрэгтэй” гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.239.226)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.