Хаврын чуулган ХААЛТАА хийлээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-07-08

УИХ-ын хаврын чуулганыг хааж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.

Тэрээр “Монгол Улсын Их Хурал хаврын чуулганы хугацаанд цахимаар хуралдаж, Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу анх удаа 83 өдөр чууллаа. Энэ удаагийн чуулганы нэгдсэн хуралдаан 34 удаа хуралдаж, 188 асуудал хэлэлцсэн. Байнгын хороодын хуралдаан 110 удаа, Дэд хороод 6 удаа, Түр хороо 13 удаа буюу нийт 127 удаа бид хуралдаж, 247 асуудал хэлэлцсэн байна. Нийт хуралдааны хугацаа 317 цагт хүрч, 462 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаан, чуулган яг цагтаа эхэлж, өнгөрсөн парламентын түүхэд байгаагүй үзүүлэлт байв.

Хэдийгээр хуралдааны танхимдаа чуулах боломжгүй байгаа ч цахим хуралдаанд өндөр ирцтэй оролцсон УИХ-ын эрхэм гишүүдэд талархал илэрхийлье. Энэ удаагийн чуулган хүний эрх, ардчиллыг бэхжүүлэхэд чиглэсэн чуулган боллоо” хэмээлээ.

Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж, чуулганыг хаав.

  • "Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 15 гишүүнээс 2021.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  •  “Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • Батлагдсан хууль, Улсын Их Хурлын тогтоолуудын эцсийн найруулга;
  • Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы хаалт
Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.35.72)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.