Ажлаасаа халагдсан ЯТТ-ийн орлогч дарга С.Ариунболд албан тушаалаа өгөхгүй гүрийж байна
Үйл явдал
/
2021-07-09

Хэдхэн хоногийн өмнө эмнэлгийн үүдэнд очоод олон цаг тусламж авч чадалгүй харамсалтайгаар гудамжинд цэл залуухан 35 настай иргэн нас барсан. Түүний сүүлийн  амьсгалаа хурааж байгаа зураг цахим орчинд тарснаар иргэд, эмнэлгийн байгууллага тэр дундаа иргэний амь насыг цаг алдалгүй авран хамгаалах ёстой Яаралтай Түргэн Тусламжийн төвийнхөнд хариуцлага тооцохыг Хотын дарга Д.Сумъяабазараас шаардсан байдаг. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын тамгийн газрын харъяанд үйл ажиллагаа явуулдаг НЭМГ-ын ЯТТ-ийн орлогч дарга С.Ариунболдыг үүрэгт ажлаас нь энэ сарын 5-ны өдрөөр тасалбар болгож чөлөөлсөн билээ.

Гэтэл ЯТТ-ийн орлогч дарга С.Ариунболд Хотын даргын гаргасан шийдвэрийг үл тоон ажилдаа дахин орохоор хөөцөлдөж байна. Түүнд хүний амь нас эрсдэх асуудал хамаагүй юм аа гэхэд Хотын даргын гаргасан шийдвэр хамаатай баймаар. Ариунболд хүний амины үнэтэй албан тушаалдаа шигдсээр буцаж очихоор дээгүүр танил талаараа хөөцөлдөж байна.

Одоо түүнийг ард түмэн халагдах тушаалаа аваад олон нийтээс уучлалт гуйж, Хотын даргын гаргасан шийдвэрийг биелүүлэхийг шаардаж байна.

Хотын дарга аа та энэ мэт наад захын эмчийн ёс зүй,  удирдлага хүнд байж боломгүй үйлдэл гаргаж албан тушаал сандал суудалтайгаа ичгүүргүйгээр зууралддаг этгээдээс салах цаг болсон.

С.Ариунболд ард иргэд рүүгээ нулимж байгаа мэт үйлдэл гаргаж, хүний амь наснаас илүү даргын суудалдаа санаа зовж байгаа нь ЯТТ-ийн болон нийт ард иргэдийг бухимдуулаад байна.

Мөн өмнө нь түүнийг буяны компаниудтай үгсэн хуйвалдан шарил зөөх шинэ бизнесээ цэцэглүүлээд байгаа талаар албан ёсны хэвлэл, мэдээллээр цацагдаж байсан. Тэрээр хүний амь нас эрсэдхээс сэргийлж ажиллах биш, өөрийн ашиг сонирхлын үүднээс дахин албан тушаалаа хашихаар зэхэж байгааг хамт ажиллдаг нөхөд нь андахгүй.

С.Ариунболд халагдах тушаалтайгаа танилцаж амжилгүй даргын ажилдаа эргэн томилогдсон асуудал нь Нийслэлийн Эрүүл мэндийн газрын хүнд суртал, ялзралыг бэлхэн харуулаад буй юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.70.170)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.