12,6 тэрбумын үнэ бүхий ЛАНД-300 автомашин 58 ширхэг орж ирсэн бол иргэдийн ачаа Тяньжинд гацсан хэвээр!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-07-09

Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хилээр нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөн саарсан. Үүний зэрэгцээ Монгол Улсад ирэх ёстой ачаа бараанууд БНХАУ-ын Тяньжин боомт дээр гацсан хэвээр байгаа. Одоогоор 4,000 орчим чингэлэг гацаад байна. Хугацааны хувьд авч үзвэл дөрөвдүгээр сарын сүүл үеэс хойш очсон чингэлгүүд өдийг хүртэл хөдлөөгүй байна. Тус боомтоор Япон, Солонгос, Турк, Америк зэрэг гуравдагч орноос манай улсад ирдэг ихэнх ачаа дамждаг. Ердийн үед боомтод 5-7 хоноод чингэлэг нааш тээвэрлэгддэг байсан бол одоо дунджаар 30, заримдаа 40 гаруй хонодог болсон. Үүнийг дагаад чингэлэг түрээс, хадгалалт гэх мэтчилэн зардлууд нэмэгдэж байгаа. Зөвхөн чингэлэг түрээсийн үнэ өдөрт 10-50 ам.доллар. Үүн дээр хадгалалт, тээвэрлэлтийн зардал нэмэгдэнэ.

Тэгвэл Монгол улсад иргэдийн ачаа бус ЭРХ МЭДЭЛТНҮҮДИЙН унаа л түргэн шуурхай, ямар саад бартаагүй орж ирсэн байна.  2021 оны 5 дугаар сард үйлдвэрлэгдэж, 6 дугаар сард нээлтээ хийсэн Ланд круйзер 300 автомашин монголд 59 ширхэг ирээд байна. Нийт үнэлгээ нь 12.6 тэрбум төгрөг болсон аж.  6 сард нээлтээ хийгээд 1 сар ч болоогүй байгаа машинд ийм олноороо явж байна. Жирийн иргэдийн захиалсан ачаа бараа, приусүүд 6 сар Тяньжин, Эрээн дээр гацаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.160.181)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.