УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Бөхчулууны Пүрэвдорж
Олон ястны өлгий Ховд аймгаас УИХ-д гурван гишүүн бий. Тэдний нэг бол УИХ-дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Бөхчулууны Пүрэвдорж. Хэл амтай, заргач, шүүмжлэгчээрээ зард гараад байгаа эр. Гэхдээ зайлуул зөвийн талд зогсдог л доо. Амь сүнсгүй мэт сөрөг хүчнийг ганц амь оруулж, ордны кридор, чуулганы танхимд эрх баригчидтай ана мана үзэлцэж яваа нэгэн. Бас дэггүй ч гэж жигтэйхэн толгой. Саяхандаа мань эрх согтуугаараа тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн ноцтой осол гаргаж, эмнэлэгт хэвтээд боссон. Ядаж байхад ховс, заргач, эмзэг туяханаараа алдартай хууль зүйн сайд Х.Нямбаатартай халбага пиво, шил АРХИНЫ ХЭРҮҮЛ хийж байсан. Тэгээд удалгүй тийм харамсалтай зүйл болсон юмдаг. Ямар сайндаа л ДЭЭГҮҮР ТОЛГОЙТ гэж хоч зүүхэв.
Эрх баригчид цаагуураа ХУЛГАЙ ХИЙЖ, ХУДЛАА ярьж байгааг мань сайн мэднэ, салба шүүмжлэнэ. Ямар сайндаа л үг хэлэх эхрээ хүртэл хасуултлаа хэрэлдэж, хэмхэлдэхэв. Болохгүй байгааг нь шууд, ил цагаан хэлчихдэг нь түүний ганц сайн тал. Саяхан чуулганы хуралдаан дээр Булгантуяа гишүүний үгийг таслаж индрийн микрофон ашиглан “ЭМЧ НАР ХЭЦҮҮДЛЭЭ. ТӨСВИЙН ТОДОТГОЛОО ЭРГҮҮЛЭН ТАТАЖ, ЦАЛИНГ НЬ ХОЁР ДАХИН НЭМ” хэмээн лоозон барьж, зоригтойгоор дуугарсан нь 2000-д онд ганцаараа МАХН-ын эсрэг босож байсан Л.Гүндалайг санагдуулав. Энэ мэтээр мэдрэмжтэй, хүчтэй шүүмжлэлийг дөжирсөн, гүлдийсэн эрх баригчдад өгч чаддаг нэгэн. Тэр ганцхан эрх баригчдыг ч бус өөрийнхөө намынхан бас хатуурхаж, чанга үг хэлж чаддаг. Тэрбээр хаврын чуулганы хаалтын өдрөөр намынхандаа хандаж дараах байр суурийг илэрхийллээ. Үндсэндээ АРДЧИЛСАН НАМ ЭВЛЭРЧ, НЭГДЭЖ чадахгүй бол ирэх 10 сард болох 18, 28-р тойргуудын нөхөн сонгуульд ялж чадахгүй. Ингэхийн тулд С.ЭРДЭНЭ намын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгд гэдгийг ХАТУУ АНХААРУУЛЛАА!!!
-
13 цаг 15 мин
-
13 цаг 47 мин
-
Уржигдар 18 цаг 58 мин
-
Уржигдар 17 цаг 14 мин
-
Уржигдар 16 цаг 57 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 27 мин
-
Уржигдар 15 цаг 21 мин
-
Уржигдар 11 цаг 54 мин
-
2025-01-04