2308 хүнээс халдвар илэрсэнээс 940 тохиолдол ОРОН НУТАГТ бүртгэгджээ
Үйл явдал
/
2021-07-09

Сүүлийн 24 цагт 12539 хүнд шинжилгээ хийхэд 2308 хүнээс коронавирус илэрлээ. Тодруулбал, Улаанбаатарт 1367, орон нутагт 940 бүртгэгджээ. Мөн эмнэлгийн нэг ажилтан халдвар авчээ. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 134270 боллоо. 30-34 насныхан хамгийн их халдварт өртөж байна гэв.

Мөн сүүлийн 24 цагт 5 хүн нас баржээ. Харин 2673 хүн эдгэрч эмнэлгээс болон гэрийн хяналтаас гарчээ. Ингэснээр нийт 96513 хүн эдгэрлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.235.219)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.