Эхлээд ЁС ЗҮЙГҮЙ ШҮҮГЧДЭЭСЭЭ сал!!! Дараа нь ӨРӨӨГ НЬ ТОМРУУЛ Д.Ганзориг даргаа!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-07-09

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын дээд шүүхийн төсвийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ. Шүүгчид өрөө тасалгаагаа томруулах тухай асуудал ярьж орж ирсэн нь УИХ-ын гишүүн Н.Учрал, Ц.Сандаг-Очир  нарын дургүйг ихэд хүргэв.

Улс орны эдийн засаг хүндэрч, Коронавирусийн цар тахалд сөхөрч байна. Засгийн газраас төсвийн тодотгол хийж, бүхнийг КОВИДОД гэсэн зарчмаар төсвөө базаж оруулж ирсэн. Ядаж байхад ЭМЧ НАР ЦАЛИНГАА НЭМҮҮЛЬЕ гэж төв талбайд суулт зарлаад буй. Шүүгч нар цалингаа нэмэгдүүлэхийн тулд 5 тэрбум болгож өсгөх төсөл оруулж ирсэнд гишүүд шүүмжиллээ.

Шүүх бие дааж чадсан уу, давах болон дээд шүүхийн шүүгч нар ямар асуудалд орооцолдлоо, шударга ёс хэрэгжиж чадсан уу

Нийгэмд шударга ёс тогтоож, улстөрөөс хараат бусаар ажлаа хийнэ хэмээн тангараг өргөсөн шүүгчид харин эсрэгээрээ хэн нэг улстөрчийн гар хөл болж, бусдыг ялладаг, бусадтай нийлж ёс бус зүйл үйлддэг муу жишиг тогтчихсон. Дээд шүүхийн дарга нар уг нь энэ мэт дотоод асуудлаа түргэн шийдэж, хариуцлага тооцож ярих ёстой байтал УИХ-ын байнгын хорооны хуралдаанд “Бидний өрөө тасалгаа жижиг байна. Шинээр орон тоо нэмэгдсэн тул төсөв батлаж өг” хэмээн танилцуулав. Тодруулбал Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга Амардэлгэр “Шүүгч нарын цалингийн хэмжээ бол 2015 онд батлагдсан тогтоолын дагуу л явагдаж байгаа. 2022 оноос шүүгчийн туслах болон шүүх хуралдааны нарийн бичгийн цалинг хоёр дахин нэмнэ гэсэн хуультай. Шүүхийн тухай хуулийн дагуу орон тоо л нэмэгдсэн. Тийм учраас цалингийн төсөв нэмэгдсэн” гэсэн хариу өглөө.

Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.220.83)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.