Эмч Анхболд: 150 мянган төгрөгний цалинтай эмч хэдээр нь ЭМ авч, хэдээр МАХ авах вэ, Ерөнхий сайдаа!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-07-09

Ерөнхий сайдтай эмч нарын төлөөлөл уулзалт хийж байна. Энэ үеэр эмч нарыг төлөөлж СЭМҮТ-ийн эмч Анхболд дараах зүйлийг хэллээ. Тэрбээр Зовлон бэрхшээл ярих гэж орж ирсэнгүй ээ... Бодит байдлаа ярья. Эрүүл мэндийн салбарт 56 мянган хүн ажиллаж байгаа. Үүнээс 12 мянган эмч, 11 мянган сувилагч ажилладаг. Цаана нь 36 мянган хүн тангараггүй ажилладаг. Бидний цалинг улсын дундаж болгоод өг л гэж байгаа юм. ковидын үед 150 мянган төгрөг авч байгаа эмч хэдээр нь эмээ авч, хэдээр нь өмх мах авах вэ... Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж, дундаж цалинтай болгож өг. 1,9 сая төгрөг болгоод өг л гэж байгаа юм. Энэ цар тахлыг та нар ДАЙН БАЙЛДААНЫ үетэй зүйрлэж байгаа. Үнэхээр дайн юм бол ЦЭРГИЙН ЖАНЖИН нь цэргүүдээ орхиж явдаггүй. Бидний тооцоогоор 3000 гаруй эмч, мэргэжилтэн ХАЛДВАР авсан. Дээрээс нь сэтгэл зүйн дарамтанд орчихсон. Тийм учраас бидний энэ асуудлыг нааштайгаар шийдэж улсын дундаж болгож өгөхийг л ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮН, ЭРХ БАРИГЧ НАМЫН ДАРГА танаас хичээнгүйлэн гуйя гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.46.92)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.