Улсын төсөв хүнд байхад Д.ДЭЛГЭРСАЙХАН дарга ГАЛ ТОГООНЫ БАГАЖ ХЭРЭГСЭЛ ЭД ХОГШИЛД 1.2 ТЭРБУМ ТӨГРӨГ ҮРЖЭЭ
Үйл явдал
/
2021-07-10

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН даргаар  Д.ДЭЛГЭРСАЙХАН ажилладаг. Харин дэд даргаар Г.БИЛГҮҮН, Д.ДОЛГОРМАА нар ажиллаж байгаа. Тэгвэл УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН тус эрхмүүд ТӨРИЙН ХУУЛИА МӨРДӨХГҮЙ байна. ТӨРИЙН АЛБАНД томилогдсон хэн ч ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ өргөдөг.  Гэвч УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН удирдлагууд ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛОО мөрдөхгүй цар тахлын хууль мөрдөгдөж байгаа үед ГАЛ ТОГООНЫ БАГАЖ ХЭРЭГСЭЛ ЭД ХОГШИЛ худалдан авах ажилд УЛСЫН ТӨСВӨӨС 1.2 ТЭРБУМ ТӨГРӨГ зарцуулжээ. Түүнчлэн УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН удирдлагууд шилэн мэдээллээ бүрэн хөтөлдөггүй нь ШИЛЭН ДАНСНЫ ХУУЛЬТАЙ зөрчилдөж байна.    

 

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН дарга  Д.ДЭЛГЭРСАЙХАН гэгч энэ эрхэм  “ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ ШИЛЭН ДАНСНЫ ХУУЛЬ”-ИЙГ хэрэгжүүлэхгүй ард иргэд КОРОНАВИРУСТ дарлагдаж халдвар тээгч иргэд “КОВИДЫН ЭСРЭГ ЭМ”-ээ худалдаж авч чадахгүй, ЗАСГИЙН ГАЗАР нь эмч сувилагчдаа цалинжуулж чадахгүй  байхад УЛСЫН ТӨСӨВ, ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН мөнгөнд ингэж л хандаж байна.

 

БАРИМТ НЭГ:  УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН дарга Д.ДЭЛГЭРСАЙХАН 2021 оны 03-р сарын 10-ны өдөр КОМПЬЮТЕР ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ худалдан авах тендер зарлаж УЛСЫН ТӨСВӨӨС 130 САЯ төгрөг зарцуулжээ. Тус ажлыг АЙ ТИ ЗОН ХХК гүйцэтгэсэн байна. 

БАРИМТ ХОЁР: УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН удирдлагууд цар тахлын хүнд үед БАГАЖ ХЭРЭГСЭЛ ЗУРГИЙН АППАРАТ худалдан авах тендер зарлаж УЛСЫН ТӨСӨВ, татвар төлөгчдийн мөнгөнөөс 150 САЯ ТӨГРӨГ үржээ. Тус ажлыг САММИТ КОМПЬЮТЕР ТЕХНОЛОГИ ХХК гүйцэтгэжээ.

БАРИМТ ГУРАВ: УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН удирдлагууд цар тахлын үед НЯГТРУУЛСАН ШҮҮГЭЭ худалдан авах тендер зарлаж УЛСЫН ТӨСВӨӨС 244 САЯ ТӨГРӨГ үржээ.

БАРИМТ ДӨРӨВ: УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН удирдлагууд ЦАР ТАХЛЫН үед  ГАЛ ТОГООНЫ ХЭРЭГСЭЛ худалдан авах тендер зарлаж ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС 44  САЯ  ТӨГРӨГ зарцуулжээ.

БАРИМТ ТАВ: УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН удирдлагууд ЭД ХОГШИЛ БАГЦ 2 НЭРИЙДЛЭЭР тендер зарлаж УЛСЫН ТӨСВӨӨС 554 САЯ ТӨГРӨГ үржээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.202.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.