Хөвсгөл нуур, Хатгал тосгон чиглэлд үер бууж техник хэрэгсэл урсах эрсдэл үүсчээ
Үйл явдал
/
2021-07-14

Их хэмжээний усархаг борооны улмаас Хөвсгөл аймгийн Мөрөн хотоос Хөвсгөл нуур, Хатгал тосгон чиглэлийн сайруудад үер бууж, техник хэрэгсэл урсах эрсдэлтэй хэвээр байна.

Түүнчлэн  Архангай аймгийн Өндөр Улаан, Ихтамир сумын нутагт долдугаар сарын 12-ны 22:00 цаг орчимд их хэмжээний хүчтэй аадар бороо орсны улмаар замын  зорчих хэсгийн далан сэтэрч, эвдрэл гэмтэл үүссэнийг Архангай АЗЗА ТӨХК өчигдөр засварлаж дуусган, зам давааг саадгүй болгосон талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.  Иймд иргэд анхаарал болгоомжтой байж мэргэжлийн байгууллагуудаас өгсөн заавар зөвлөмжийн дагуу хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.55.198)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.