Хотын дарга Засгийн газрын тогтоолыг зөрчиж 21 тэрбумаар 60 ширхэг ШИНЭ АВТОБУС авахаар болжээ!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-07-15

Хотын хамгийн чухал үйлчилгээний хэсэг бол нийтийн тээвэр. Тийм учраас бид нийтийн тээвэрт онцгойлон ач холбогдол өгч ажиллаж байгаа. Нийтийн тээвэр дотроо автобус, такси үйлчилгээ чухал. Зүүн Европт хөнгөн галт тэрэг үйлчилгээнд явж байна. Цагт 12-15 мянган хүн тээвэрлэдэг нийтийн тээвэр Европт байна. Дэлхийн нийтийн тээврийн хөгжлийн хамгийн зөв хувилбар бол метро. Метроны асуудлыг бараг жил бүр, Хотын дарга солигдох бүрд ярьдаг. 2008 оноос хойш Улаанбаатар хотыг метротой болгоно гэж сонгууль бүрээр ярьсан. Энэ нь хэрэгждэггүй, хэрэгжих бололцоогүй, эдийн засгийн суурь судалгаагүй байдаг.  “Улсын төсвөөс жил бүр 420 тэрбум төгрөг нийслэлд өгөхөөр болсныг зөвхөн зам, барилгад бус нийтийн тээврийг шинэчлэхэд тодорхой хувийг нь зарцуулна” гэдгийг  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хэлж байв.

Засгийн газраас автомашин, албан конторын тавилга, албаны болон ажлын дүрэмт хувцас, амралт, алжаал тайлах, фитнесийн тоног төхөөрөмж, хэрэглэлийн худалдан авалтыг зохион байгуулахгүй байхыг төрийн бүх шатны байгууллагуудад анхааруулж, үүрэгдсэн. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын тамгын газрын захилгаар 60 ширхэг шинэ автобус худалдан авах тендерийг зарлажээ!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.116.51)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.