Цар тахлын үед НДЕГ-ын дарга Д.ЗОРИГТ ХЭВЛЭЛ нэрийдлээр 119 САЯ ТӨГРӨГ үржээ
Үйл явдал
/
2021-07-17

Нийгмийн даатгалын ерөнхий газар нь улсын хэмжээгээр 2,1 сая даатгуулагчид, 280 000 гаруй тэтгэвэр авагчид, 15 000 гаруй ажил олгогчдын шимтгэлийн тооцооны сар бүрийн мэдээллийг бүрдүүлж, нийгмийн даатгалын 5 сангийн орлого, зарлагын байдалтай холбогдсон ихээхэн хэмжээний бүртгэл, тооцооллын ажлыг гүйцэтгэж ирсэн.  Тэгвэл НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН  даргаар  Дондов Зоригт ажилладаг бол  төсвийн ерөнхийлөн захирагч нь  Хөдөлмөр нийгмийн хамгааллын Сайд Э.Ариунзаяа юм.

Нийгмийн даатгалийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжиж төсөв мөнгө хэмнэж байгаа гэж ярьдагч бодит байдал дээр элдэв маягт дэвтэр цаасан хэвлэлд НДЕГ-ын дарга Д.ЗОРИГТ их хэмжээний мөнгө төсөвлөж цар тахлын үед элдэв тендерүүд зарлажээ. 2020 оны баримтаар гэхэд Цар тахлын үед НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН удирдлагууд  “ХЭВЛЭЛ”-нэрийдлээр   119 САЯ ТӨГРӨГ үржээ.

 

БАРИМТ НЭГ:  НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН удирдлагууд цар тахлын үед буюу 2020 оны 03-р сарын 10-ны өдөр ЦААСАН МАЯГТ хэвлэх нэрийдлээр тендер шалгаруулалт зарлаж 15 САЯ ТӨГРӨГ зарцуулжээ. 

БАРИМТ ХОЁР: НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН удирдлагууд ковидын үед НААЛТ МАЯГТ ХЭВЛЭХ нэрийдлээр тендер зарлаж ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН мөнгөнөөс 15 САЯ 500 МЯНГАН ТӨГРӨГ үржээ.

БАРИМТ ГУРАВ: НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН удирдлагууд ЦАР ТАХЛЫН үед АКТ хэвлэх нэрийдлээр тендер шалгаруулалт зарлаж төсвийн мөнгөнөөс 29 САЯ ТӨГРӨГ зарцуулжээ.

БАРИМТ ДӨРӨВ: НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН удирдлагууд КОВИДЫН үед НИЙГМИЙН ДААТГАЛЫН ДЭВТЭР хэвлэх нэрийдлээр тендер зарлаж ТӨСВИЙН МӨНГӨНӨӨС 38 САЯ ТӨГРӨГ зарцуулжээ.

БАРИМТ ТАВ: НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН дарга Д.ЗОРИГТ  2020 оны 10-р сарын 07-ны өдрийн баримтаар  бараа үйлчилгээний нэрийг 100900090010 бүхий кодоор нэрлэж татвар төлөгчдийн мөнгөнөөс 11 САЯ төгрөг үржээ. Тус ажлын гэрээг  НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН дарга Д.ЗОРИГТ  ЦАМБАГАРАВ ХЭВЛЭЛ ХХК-ийн захирал Ө.ЕСӨНБОЛ нар харилцан тохиролцож   баталгаажуулжээ.

БАРИМТ ЗУРГАА: НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН удирдлагууд 2020 оны 12-р сарын 03-ны өдөр ХЧТАХХТ хэвлүүлсэн үлдэгдэл нэрийдлээр татвар төлөгчдийн мөнгөнөөс дахин 11 САЯ ТӨГРӨГИЙГ ЦАМБАГАРАВ ХЭВЛЭЛ ХХК-д гэх утгаар зарлагаджээ.

БАРИМТ ДОЛОО: НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН дарга Д.ЗОРИГТ  ЦАР ТАХЛЫН үед ЭМНЭЛЭГИЙН ХУУДАС ХЭВЛЭХ нэрийдлээр НДС-ийн зардлаас 10 САЯ ТӨГРӨГ үржээ. Бараа үйлчилгээ нийлүүлэх гэрээг НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН дарга Д.ЗОРИГТ  СОЁМБО ПРИНТИНГ ХХК-ийн захирал Д.ЛУВСАНДОРЖ нар 2020 оны 03-р сарын 31-ний өдөр харилцан тохиролцож байгуулжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.179.225)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.